LogoГэгээ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ
“Гэгээ Эмэгтэйчүүдийн Эмнэлэг” нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, оношлох, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлэг юм. Манай хамт олон мэргэжлийн эмч, сувилагч, лаборант нараас бүрдэж, орчин үеийн оношилгоо, найдвартай үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

• Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо

• ЭХО оношилгоо

• HPV, PCR болон бусад лабораторийн шинжилгээ

• Жирэмслэхээс хамгаалах үйлчилгээ (ерөндөг, суулгац, тариа)

• Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцууд

• Эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл

Бид үйлчлүүлэгч бүртээ хүндэтгэлтэй, нууцлалтай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг чухалчилж, таны эрүүл мэндийн найдвартай зөвлөгч байхыг зорин ажиллаж байна.